Иргэдийн санал хүсэлт хүлээн авах
 

Өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.

Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Захиргаа, санхүүгийн хэлтсийн архив, бичиг хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа

Утас: 7724-4403 (Ажлын цагаар)

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно. Бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг албан бичгээр болон цахим шуудангийн хаягаар ирүүлэх болон Пүрэв гараг бүрийн 08:30-17:30 цагийн хооронд өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Ажиллах журам: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль,  Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “ГТХЗНТ” УТҮГ-ын захирлын 2017 оны А/69 дүгээр тушаалаар батлагдаж, 2021 оны А/08, А/09 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон Төвийн архив албан хэрэг хөтлөлтийн журам, 2021 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, баримт бичгийг цахимаар солилцох заавар”-ын дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах Төвийн албан бичгийн шийдвэрлэлт, өргөдөл, гомдол, санал хүсэлт хариуцсан ажилтан нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө. Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдөл, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэнэ.

Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, дугаар, өмчлөгчийн код авах

Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн: Л.Хишигжаргал

Ажиллах журам: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/99 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам”, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016.11.24-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан "Хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалт. 2, 3-р хэсэг "Төмөр замын ачааны вагоны дугаарлалтад тавих шаардлага", "Төмөр замын татах хөдлөх бүрэлдэхүүний дугаарлалтад тавигдах шаардлага", MNS 6630-28 2,3:2016 стандарт.

Холбоо барих утас: 7724-4404

Иргэдийг хүлээн авах

Хариуцах эзэн: Захиргаа, санхүүгийн хэлтсийн архив, бичиг хариуцсан мэргэжилтэн Г.Байгалмаа

Ажиллах журам: Пүрэв гараг бүрийн 08:30-12:30, 13:30-17:30 цагуудын хооронд  хүлээн авч уулзах ба санал гомдлоо бичгээр ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 7724-4403

Хаяг: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчдын гудамж, "Газар бизнес төв" -ийн байр 

Цахим шуудангийн хаяг: info@rtcc.mrtd.gov.mn