ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэх дараах стратегийн зорилтыг дэвшүүлж байна:
Стратегийн зорилго 1: Төмөр замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах
-
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчлэлтийн хэрэгжилтийг хангах;
-
Төмөр замын тээврийн талаар УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
Стратегийн зорилго 2: Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн удирдлага, зохицуулалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх, удирдлагаар ханган ажиллах
-
Төмөр замын мэдээллийн нэгдсэн төв байгуулах;
-
Төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг бодит цагаар хянах, аюулгүй байдлын хяналтын төхөөрөмж нэвтрүүлэх;
-
Шинээр бий болох суурь бүтцийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалтын нэгдсэн сүлжээнд холбох тооцоо, судалгааг боловсруулж хэрэгжүүлэх;
-
Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт олгох ажлыг зохион байгуулах;
-
Осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг зохицуулах;
Стратегийн зорилго 3: Төмөр замын тээврийн салбарын бүх шатны үйл ажиллагааг боловсронгуй болгох үүднээс техникийн зохицуулалт, горим, стандарт, норм, нормативын бичиг баримтыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх
-
Төмөр замын тээврийн салбарын нэгдсэн технологийн горим, ашиглалтын норм, норматив боловсруулах, батлуулах, техникийн нормативийн биелэлтэд хяналт тавих;
-
Төмөр замын тээврийн салбарын техникийн зохицуулалт, стандартыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
Стратегийн зорилго 4: Төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ болон оношилгоо, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын оношилгоо, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах
-
Төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ болон оношилгоо, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх 2025 он хүртэлх нэгдсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
-
Салбарын хэмжээнд оношилгоо, хэмжилзүйн төвийг байгуулах ТЭЗҮУС боловсруулах;
-
Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөрт хамрагдах;
Стратегийн зорилго 5: Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын нэгдсэн мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох;
-
Монгол Улсын хэмжээнд салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
Стратегийн зорилго 6: Хүний нөөцийн тогтвортой хөгжил, нийгмийн баталгааг хангах;
-
Салбарын хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих;
-
Төвийн ажилчдын нийгмийн баталгааг хангах;
НИЙТЭЛСЭН: 2020-11-04 өдөр 00:00:0 цаг
Хуваалцах