Сэлгээний ажил нь: Галт тэрэг найруулах, задлах, ачилт буулгалтын болон засварын замуудад вагон тавих, татах, шилжүүлэн тавих, бүрэлдэхүүнд бүлэг вагон холбох, салгах зэрэг ажлыг гүйцэтгэхээр сэлгээний зүтгүүрийн вагонтой эсвэл вагонгүйгээр өртөөний болон салбар замуудаар хийх хөдөлгөөн юм.
Төмөр замын салбарт сэлгээний ажлыг ухраан суулгах[1] болон ялгалтын довоор[2] сэлгээний бригадын[3] тусламжтайгаар сэлгээний ажлыг гүйцэтгэж байгаа.
“ГТХЗНТ” УТҮГ нь Ухаалаг сэлгээний ажлын системийн олон улсад ашиглагдаж буй системүүдэд харьцуулсан суурь судалгааг хийхээр 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан. Төвийн технологи, автоматжуулалт судалгааны баг БНХАУ-ын Харбины төмөр замд ашиглагдаж байгаа “Ухаалаг сэлгээний ажлын систем”, ХБНГУ-ын “Zedascargo” систем, Их Британи Глобал Төмөр замын “Алсын зайнаас сэлгээний ажлыг удирдах” системүүдэд харьцуулсан судалгааг хийж байна.
Ухаалаг сэлгээний ажлын системийн зорилго |
Ухаалаг сэлгээний ажлын системийн зорилгын тодорхойлолт |
Цахим төлөвлөлт |
Сэлгээний ажлын төлөвлөлт тоон системд шилжих, үр ашигтай загварт оруулах; |
Автоматжуулалт |
Сэлгээний ажлыг хялбаршуулах, үр ашигтай үйл ажиллагаа явуулах; |
Аюулгүй ажиллагаа |
Бүрэлдэхүүн найруулах, сэлгээ хийх ажиллагааны явцад бий болох болзошгүй эрсдэлийг бууруулах; |
Бодит цагийн мэдээлэл |
Бүрэлдэхүүн найруулах, сэлгээ хийх ажлын явцад бий болох ажиллагаа, сэлгээний зүтгүүрийн үзүүлэлтийг (хурд, шатахуун зарцуулалт, байршил г.м) тогтмол тооцож бодит цагаар хянах, дүн шинжилгээ хийх; |
Үр өгөөж |
Ашиглалтын ажлын зардлыг бууруулах, хүний нөөцийг зөв төлөвлөх; |
Өртөөний ажлын менежмент |
Өртөөний жижүүр нь бодит цагийн сэлгээний ажлын төлөвлөгөөг өртөөний системд оруулан сэлгээний ажлын тайланг боловсруулна; |
Ухаалаг хяналт |
Сэлгээний зүтгүүр дэх тоног төхөөрөмж, холбогч найруулагчид хэрэглэгдэх гар терминал, вагон дээр суурилуулсан төхөөрөмжийн тусламжтай вагон хоорондын зайг нарийвчлан хэмжиж, бодит цагаар хянах; |
Системийн онцлог:
[1] Ухраан суулгах сэлгээ – Зүтгүүр вагонтой зогсоох хүртэл татах, түлхэх дахин давтагдах хөдөлгөөн
[2] Ялгалтын дов – Ялгалтын паркийн нэг эсвэл хоёр татах замыг огцом өндөрлөж вагоны өөрөө өнхрөх чанарыг ашиглан бүрэлдэхүүнийг задлах төхөөрөмж
[3] Сэлгээний бригад – Сэлгээний ажилд оролцогч найруулагчийн бригад, сэлгээний зүтгүүрийн машинч, туслах машинч