Төмөр замын мэдээллийн нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Дэлхий даяар Аж үйлдвэрийн 4-р хувьсалд шилжин мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед Монгол Улсын төмөр замын салбар нь олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, тэдгээрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэн чадавхижуулах, тээврийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх судалгааны ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

     Төв нь “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран төмөр замын мэдээллийн нэгдсэн төв барих, галт тэрэгний хөдөлгөөнийг бодит цагаар хянах технологи турших, нэвтрүүлэх болон төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах системүүдийг судлан туршиж нутагшуулах төслийн судалгааг 2019 оноос эхлүүлэн ажиллаж байна.

   Тус төслийн хэрэгжилтэд Япон улсын “ЖЕТКОННЕКТ” ХХК зөвлөхөөр ажиллах ба төслийг амжилттай хэрэгжүүлснээр мэдээллийн технологийн тусламжтайгаар төрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, салбарын мэдээллийн аюулгүй байдлын суурь систем бий болгох, төмөр замын тээврийн ашиглалтын ажлын үндсэн үзүүлэлтүүд болон төмөр замын тээврийн салбарын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх зэрэг олон давуу талтай.

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-10 өдөр 11:40:3 цаг