Зам, тээврийн сайдын 2024 оны 160 дугаар тушаалаар "УБТЗ" ХНН-ийн суурь бүтцийн техникийн хүчин чадал, багтаамжийг хөдлөх бүрэлдэхүүний хэмжээтэй уялдуулах, вагон эргэлтийн хугацааг багасгах, ачаа тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах зорилгоор Монгол Улсад түрээсээр ашиглах хагас болон тавцант вагоныг хилээр нэвтрүүлэхийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатайгаар хязгаарлалаа.