Гэрчилгээжүүлэлтийн шийдвэрлэлт

2021.03.19-ний өдрийн байдлаар гэрчилгээжүүлэлттэй холбоотой 35 хүсэлт ирсэн бөгөөд ажлын хэсгийн 4 удаагийн хурлаар 29 хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж 1 хуулийн этгээдэд 1 гэрчилгээ шинээр олгож, 10 хуулийн этгээдийн 49 гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг ЗТХСайдын 2020 оны A/04, A/10, A/32 дугаар тушаалаар шийдвэрлүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан А/04, A/10, A/32 тушаалыг тус тус үндэслэн 11 иргэн, хуулийн этгээдийн 50 ширхэг гэрчилгээг хэвлэж, Төвийн захирлын тамга, гарын үсгээр баталгаажуулан иргэн, хуулийн этгээдэд олгосон. Ажлын хэсгээс дэмжин ЗТХЯ-нд уламжлан шийдвэрлэгдэх шатанд 18 хүсэлт 45 гэрчилгээ байна. Тус арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшин буюу төлөвлөсөн үр дүнд хүрсэн гэж үзэж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-03-31 өдөр 00:00:0 цаг