ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН 2024

2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог 03 сарын 15-наас эхлүүлэн "УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"-т төвийн ажилтнуудын 61 орчим хувь нь хамрагдаад байна. Хаврын улиралд витамин Д болон бусад эрдэс бодисын дутагдал гардаг тул албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих үүднээс шаардлагатай арга хэмжээг авч эхэллээ. Энэ хүрээнд витаминжуулалтын аяныг зохион  албан хаагчдад  мультвитамин, витамин Д 5000 мг тунгаар,  нүдний хуурайшилтыг арилгах хиймэл нулимсаар  3 сарын хэрэглээнд зориулсан витамины багцыг хүлээлгэж өглөө. Төвийн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарсан эмчилгээ болон эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжсэн зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

НИЙТЭЛСЭН: 2024-04-01 өдөр 14:00:2 цаг