Хамт олны уур амьсгалыг сайжруулах, байгууллагын соёл, эв нэгдлийг бэхжүүлэх зорилго бүхий "Инженер ирээдүй төгөлд хамт олноороо хоолльё" өдөрлөгийг 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр ажилтнууд хамт олондоо зориулсан төрөл бүрийн амтлаг хоолыг гэртээ бэлтгэн ирж, бие биенээ дайлан, өөр өөрсдийн тарьсан модоо эргэж, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэн нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүллээ.