Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны "Сахилга хариуцлага-ХАБЭА"-н жил болгон зарлах тухай А/01тоот тушаалын хүрээнд "ГТХЗНТ" УТҮГ-аас "Ёс зүйтэй хамт олон" сарын аяныг 02 дугаар сард зохион байгуулж байна. Аяны зорилго нь төвийн хэмжээнд ёс зүйн хэм, хэмжээг чанд сахих, ёс зүйн зөрчил, алдаа дутагдал гаргасан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар ойлголт өгөх, ажлын байранд ёс зүйн зөрчил, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлд эерэг хандлагыг төлөвшүүлэх, хувь хүний харилцаа, хандлагыг өөрчлөх явдал юм.