Ачааны хэмжээ тохиролцох арга хэмжээг зохион байгуулав.

"ГТХЗНТ" УТҮГ нь "МТЗ" ТӨХК-тай хамтран Суурь бүтэц хооронд тохиролцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнийг 2023 оны 11 дүгээр сарын 28-нд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, "ГТХЗНТ" УТҮГ, "УБТЗ" ХНН, "МТЗ" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Монголиан транс лайн"ХХК, "Монголиантранс ложистик" ХХК-ийн удирдлага, албан хаагчид  оролцлоо. Зөвлөгөөнөөр Суурь бүтцүүдээр 2024 онд дамжуулан тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох, Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын талаар, Ачаа тээврийн ажлын зохион байгуулалтын талаар, Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын талаар, Бусад асуудал /тариф, төлбөр тооцоо, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах/ -ыг хэлэлцсэн. Зөвлөгөөнийг "ГТХЗНТ" УТҮГ-ын Захирал А. Буяннэмэх удирдаж, төвийн мэргэжилнүүд оролцлоо. Суурь бүтцүүд хоорондоо ачааны хэмжээг тохиролцон зөвлөгөөний тэмдэглэлд гарын үсэг зурж батлгаажууллаа. 

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-29 өдөр 10:40:3 цаг