Тээврийн 7 хоногт оролцлоо.
“RAILWAY MONGOLIA-2023” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД "ГТХЗНТ" УТҮГ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум 2 дахь хоногтоо “Railway Mongolia” чуулганаар үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага, Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи, Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал сэдвүүдийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж салбарын удирдлагууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Railway Mongoliа” чуулганд Монгол Улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд болон Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага/ОСЖД/, Олон улсын төмөр замын холбоо /UIC/, “Рио Тинто” ХХК-ийн компани, БНХАУ-ын улсын төмөр замын газар, ОХУ-ын тээврийн яам, Ази номхон далайн нийгэм эдийн засаг нийгмийн комисс (UNESCAP) зэрэг дэлхийн нэр хүнд бүхий олон улсын төмөр замын төлөөллүүд оролцож байгаагаараа онцлоготой. Уг арга хэмжээний нэг хэсэг болох төмөр замын салбаруудын үйл ажиллагааг сурталчилан танилцуулах өдөрлөгт "ГТХЗНТ" УТҮГ нь үйл ажиллагаагаа танилцууллаа.

НИЙТЭЛСЭН: 2023-11-08 өдөр 16:05:1 цаг