Тэмцээнд амжилттай оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын дундах спортын олон төрөлт тэмцээн 2023.10.28-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ, Далайн захиргаа, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК зэрэг байгууллагын 400 гаруй тамирчин спортын таван төрлөөр өрсөлдлөө. Манай Төв нь Далайн захиргаатай хамтарч орсон бөгөөд сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид хүрэл медалийг хүртсэн.

НИЙТЭЛСЭН: 2023-10-30 өдөр 15:54:2 цаг