"Төмөр замын тээврийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг сурталчиллаа.

"ГТХЗНТ" УТҮГ нь ЗТХЯ, "Тавантолгой төмөр зам" ХХК хамтран төмөр замын салбарын нийт албан хаагч, олон нийтэд нээлттэйгээр сурталчлан таниулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг ЗТХЯ -ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х. Итгэлт нээж, тус газрын шинжээч Ц.Наранчимэг, "ГТХЗНТ" УТҮГ-ын Тээвэрлэлтийн эрх зүй, бүртгэл хариуцсан мэргэжилтэн М. Үүрийнтуяа нар хуулийн ач холбогдол, онцлох зохицуулалт, төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 170 удирдлага, албан хаагчид оролцож, уригдан ирсэн модераторуудаас асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон арга хэмжээ болж өндөрлөлөө.

НИЙТЭЛСЭН: 2023-09-28 өдөр 15:32:2 цаг