2023 оны 9 дүгээр сарын 26-нд "УБТЗ" ХНН-ын Статистик төвийн албнаас зохион байгуулсан "Тээврийн статистикчдын зөвлөгөөн-2023" сургалт, зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Статистикийн үндэсний хороо, "УБТЗ" ХНН, "МТЗ" ТӨХК, "БТЕГ" ХХК, "Тавантолгой төмөр зам" ХХК болон ГТХЗНТ-ын статистик хариуцсан 70 албан хаагч, удирдлагууд оролцсон. Зөвлөгөөнийг нээж "Статистик бүртгэлийн төв"-ийн дарга Д. Тамир үг хэлээд, өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан. Мөн Үндэсний статистикийн хороо, "УБТЗ" ХНН-ын албан дарга, албан хаагчид өнөөгийн статистик бүртгэлийн талаар илтгэл тавьж, ирсэн нийт албан хаагчид өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож шийдэлд хүрсэн сайнхан арга хэмжээ болж өндөрлөлөө.