“Төмөр зам ба залуучууд” Олон улсын төмөр замчин залуучуудын форумд оролцлоо.

“Төмөр зам ба залуучууд” Олон улсын төмөр замчин залуучуудын форум 2023 оны 08-р сарын 22-26-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. 2023 оны 08-р сарын 24-нд болсон “Төмөр зам ба залуучууд” форумын үйл ажиллагааны үндсэн хэсэг 3 үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж холбогдох санаачилга, шийдлүүдийг тодорхойлж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсон юм. Хэлэлцүүлгүүд нь үндсэн 3 сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд 1-рт “МУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖИЛ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”, 2-рт “БҮС НУТГИЙН ТӨМӨР ЗАМУУДЫН ХӨГЖИЛ ТҮҮНД ЗАЛУУЧУУДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО”, 3-р хэлэлцүүлгийг багийн ажиллагаан дээр суурилан Монгол, гадаад залуусын нөхөрлөлийг бодитоор бий болгож “ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд хэлэлцсэн. Энэ удаагийн форумд Оросын төмөр замууд нийгэмлэгийн Дорнод сибирийн төмөр зам, Хятадын төмөр зам, Бүгд найрамдах Беларусь улсын төмөр зам, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Якутын төмөр зам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголиан транс ложистик компани, Тавантолгой төмөр зам, УБТЗ-ын мэргэжил бүрийн төлөөлөл болсон шилдэг 100 залуустай манай байгууллагын төлөөлүүд оролцлоо.

May be an image of 20 people

НИЙТЭЛСЭН: 2023-08-28 өдөр 08:37:1 цаг