Төслийн тайлант хурал боллоо
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгыг барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл”-ийн мастер төлөвлөгөөний дундын тайлант хурал 2023.06.27, 28-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Төслийн тайлан хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, "ГТХЗНТ" УТҮГ, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Монголиантранс лайн" ХХК, "Монголиантранс ложистик" ХХК, БНСУ-ын төсөл хэрэгжүүлэгч консорциумын мэргэжилтэн, албан хаагчид оролцож талууд мастер төлөвлөгөөнд тусгагдсан сэдвүүдээр хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх төслийн талаар санал, мэдээлэл солилцлоо.
НИЙТЭЛСЭН: 2023-07-03 өдөр 15:15:5 цаг