"Суурь бүтэц эзэмшигчдийн ачаа тээвэр, тээвэр логистикийн туршлага солилцох нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

"Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан суурь бүтэц эзэмшигч хоорондын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын харилцан уялдааг хангах чиг үүргийн хүрээнд "Монголын төмөр зам" ТӨХК-тай хамтран "Суурь бүтэц эзэмшигчдийн ачаа тээвэр, тээвэр логистикийн туршлага солилцох нь" сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яам, "ГТХЗНТ" УТҮГ, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Монголиантранс лайн" ХХК, "Монголиан транс ложистик" ХХК-ийн ажилтан, албан хаагч нар оролцож суурь бүтэц эзэмшигчийн ачаа тээвэр, логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээлтэй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 5 илтгэл тавигдаж шийдвэрлэх арга зам, санал шийдлийг хэлэлцэж зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэв.

НИЙТЭЛСЭН: 2023-06-30 өдөр 00:00:0 цаг