“ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨ

Төмөр замын залуучуудын байгууллагаас зохион байгуулж буй “ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТ” Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөө 2023 оны 06 дугаар сарын 23-нд Ганзам паласт болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай, Aвтотээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, түүний ач холбогдлын талаар салбарын залуучуудад нэгдсэн ойлголт, мэдээлэл хүргэхээс гадна Зам тээврийн залуучуудад өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлээ тодорхойлох юм. Мөн зам тээврийн салбарын ирээдүй болсон залуучуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах юм. Зөвлөгөөн ГТХЗНТөвийн мэргэжилтнүүд оролцож салбарын залуучуудтай санаа бодлоо хуваалцан идэвхтэй оролцож байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

НИЙТЭЛСЭН: 2023-06-23 өдөр 13:59:5 цаг