Галт тэрэгний чичиргээний зонхилох давтамжийг тодорхойлох системийг туршилт хийлээ

ШУТИС-ийн МХТС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, Галт тэрэгний чичиргээний зонхилох давтамжийг тодорхойлох системийг туршихаар төмөр замын байгууллагатай зөвшилцсөн. Энэ ажлын хүрээнд УБТЗ” ХНН-ийн Рашаант өртөөнөөс 2023.06.05-ны өдөр 15 цаг 11 минутад Толгойт өртөө чиглэлд аялсан 37 бүрэлдэхүүнтэй №3416 ачааны галт тэрэгний 60109840 дугаартай вагонд ST LIS3DH маркийн чичиргээ хэмжих төхөөрөмжийн анхны туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Галт тэрэгний бүрэлдэхүүний 28-д найруулагдсан 4 голтой, 68.62 тн ган бэлдэц ачсан хагас вагоны хос дугуйг туйлын загвар хэмжилтийн багажаар хэмжилт хийж (дэл–31.5 мм, эрүүл талбай 1 мм, өнхрөх гадаргуун жигд элэгдэл 0.5 мм) сонгож вагоны сондгой чиглэлийн баруун талын 18-100 загварын тэргэнцрийн хажуу арал болон тоормосны хөшүүргэн дамжуулгад (трангель) системийг суурилуулан туршсан. Туршилтын өгөгдлийг нэгтгэж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2023-06-15 өдөр 10:11:3 цаг