БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН УРИЛГА

Огноо: 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх. Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ нь Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газарт баригдаж байгаа 10 давхар 80 айлын орон сууцны 4 давхар карказыг үргэлжлүүлэн барилгын ажлыг гүйцэтгэх хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг хамтран ажиллахыг урьж байна. Хамтран ажиллахыг хүссэн эрх бүхий хуулийн этгээд нь дээр дурдсан ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (байгууллагын танилцуулга, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага, санхүүгийн чадавх, хүний нөөц, машин механизм, техник хэрэгслийн мэдээлэл)-ээ 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг хүсье. Сонирхсон этгээд мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбогдоно уу. Хаяг: Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө-11, Засгийн газрын 13 дугаар байр, Утас: 99092631, 99150195, 99106458

НИЙТЭЛСЭН: 2023-05-31 өдөр 07:41:0 цаг