“ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ - ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, мэдээлэл солилцох зөвлөгөөнийг ”Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ хамтран өнөөдөр /2023.05.25/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж ЗТХЯ-ны ТНБД С.Батболд үг хэлсэн, Илтгэлт №1 “Төрийн хяналт шалгалтын тухай хууль /нэмэлт өөрчлөлт/, нийтлэг журам, Салбарын хяналтын тогтолцоо, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас” ЗТХЯ-ны СХГ-ын улсын ахлах байцаагч Д.Батхүү, 2 “Төслийн хүрээнд хэрэгжүүлэх Хөдөлгөөний аюулгүй байдлын туршилтын системийн танилцуулга” “ГТХЗНТ” УТҮГ-ын захирал А.Буяннэмэх, “УБТЗ-ын хэмжээнд ГТХАБ-ыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд”  НЗрб Ш.Нямсүрэн, “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд гарч буй хүндрэл, шийдвэрлэх санал” МТЗ-ын ГТХАБ хариуцсан ахлах байцаагч Н.Чингис, “Хөдөлгөөний аюулгүй байдлын системийн танилцуулга, төмөр замын тээврийн дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарч буй хүндрэл, шийдвэрлэх санал” “Таван толгой төмөр зам”-ын байцаагч Д.Амгалан нар итгэл тависан.

Монгол Улсын төмөр замын сүлжээ болон тээвэрлэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан төмөр замын суурь бүтэц эзэмшигч байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны туршлага, нэгдсэн технологи, тулгарч буй цаг үеийн асуудлыг энэ үеэр хэлэлцэж, санал солилцов.


 

НИЙТЭЛСЭН: 2023-05-26 өдөр 16:20:2 цаг