ГТХЗНТ болон БНСУ-ын "КОЙКА" ОУХАБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд 4 дүгээр сарын 12-наас 20-ныг дуустал хөдөө орон нутгаар томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын бүрэлдэхүүнд төслийн зөвлөх баг болох БНСУ-ын төмөр замын "Юшин инженеринг" ХХК-ийн 5 инженер, Солонгосын Төмөр замын судалгааны хүрээлэн 4 мэргэжилтэн, "УБТЗ" ХНН-ийн 1 инженер, "ГТХЗНТ" УТҮГ-ын 2 удирдлага, 1 мэргэжилтэн нийт 13 хүн ажиллаж, "УБТЗ" ХНН-ийн гол замын шугам Сүхбаатар→УБ→Замын-Үүд хэсэгт байгууламж, зам дагуу байгаа хэвгий, тахир, элсэнд дарагддаг хэсэглэл, гүүр, хоолойтой танилцан, талбарын судалгаа хийгээд ирсэн.
4 дүгээр сарын 12-15 ны өдөр Эмээлт, 61-ын гарам, Рашаант, Шатан өртөө, Баянбууралын гүүр, Зүүнхараа өртөө, Цайдамын зөрлөг, Дархан 2 өртөө, Дарханд баригдаж буй гүүрийн байгууламж, Баруунхараа өртөө, УБТЗ-ын дохиолол холбооны 1 дүгээр анги Сүхбаатар өртөөдөөр судалгаа хийсэн.
4 сарын 17-20 ны өдөр. Хонхор, Багахангай өртөө, Чойр өртөө, Сайншандын замын 4 дүгээр анги, Замын-Үүд өртөө, Замын-үүд дэх Бүс нутгийн логистикийн төв Элсэнд дарагдсан зам, гүүр хоолойтойтой танилцаж судалгаа хийсэн.