Мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

АНУ-ын ЭСЯ-наас тус улсын Тээврийн яамны холбооны төмөр замын төлөөлөгчдийн цуврал семинар 2023 оны 04 дугаар сарын 24, 25-нд зохион байгуулсан. Тус семинарыг АНУ-ын ОУ-ын хөтөлбөрийн захирал Барбара К.Барр, Холбооны төмөр замын судалгаа, хөгжил, технологийн албаны судалгааны хөтөлбөрийн менежер Мелисса Шурланд, төмөр замын аюулгүй байдлын  албаны системийн инженер Фредерик Ж.Моттли нар удирдан явуулсан. 

 Холбооны Төмөр Замын Захиргаа

  • Агентлагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, зохицуулалт хяналт, хэлтсүүдийн талаарх танилцуулга 
  • АНУ-д Холбооны Төмөр Замын Захиргаа төмөр замын салбартай хэрхэн хамтарч ажилладаг тухай танилцуулга  

Холбооны Төмөр Замын Захиргаанаас Төмөр замын салбарт хийж буй Судалгаа, Хөгжүүлэлтийн ажлууд 

  • Мэргэжлийн чиглэлүүдийг тайлбарлаж, аюулгүй байдлыг хангах талаар хийж буй хэлтэс, албадын ажлыг танилцуулна. 
  • Пүэбло дахь Тээврийн Технологийн Төвийн танилцуулга, хийж буй ажлууд (Хэрэв Монголын тал АНУ руу аялах бол энэ төвд зочлох боломжтой)
  • АНУ-ын Холбооны Төмөр Замын Захиргаанаас төмөр замын хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын талаар хийж буй ажлууд

Холбооны Төмөр Замын Захиргааны Төмөр замын Аюулгүй байдлын алба

  • Аюулгүйн байдлын албаны чиг үүрэг, хариуцлагын талаар танилцуулна
  • Төмөр замын зохицуулалтын процессын талаар дэлгэрэнгүй танилцуулга, дүрэм журмыг боловсруулдаг туршлага, журмуудын талаар ярилцана 

Холбооны Төмөр Замын Захиргааны Аюулгүй байдлын хяналт шалгалтууд

  • Аюулгүй байдлын албаны мэргэжлийн олон чиг үүрэг, хариуцлагын талаарх танилцуулга 
  • Холбооны Төмөр Замын Захиргааны Төмөр замын Аюулгүй байдлын хяналт шалгалтууд, хяналт шалгалтыг хаана хийхийг шийдэх эрсдэлийн үнэлгээ, торгууль ногдуулах эрх зэргийг танилцуулж, харилцан ярилцсан, мэдлэг мэдээлэл өгсөн сургалт болж өндөрлөлөө. 

НИЙТЭЛСЭН: 2023-04-26 өдөр 10:05:0 цаг