Салбарын мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил чиг хандлагыг нэмэгдүүлж, хос мэргэжилтэй болгох зорилгоор “ГТХЗНТ” УТҮГ нь ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай санамж бичиг байгуулан “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2,5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрийн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж билээ. Одоогийн байдлаар нийт 40 инженер магистрын хөтөлбөрт хамрагдаж байна. Эхний жилийн инженерүүд алсын зайнаас сурж, төгсөлтийн диплом хамгаалалтаа мөн алсын зайнаас хамгаалан амжилттай төгслөө.