Эхний улирлын хөтөлбөртөө хамрагдлаа

 “ГТХЗНТ” УТҮГ нь “Инженер-ирээдүй” хөтөлбөрийг санаачлан салбарын мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах зорилгоор олон улсад сургах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах, мэргэшүүлэх, туршлага судлах, сургалт, семинарт хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулсаар байна.

ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай санамж бичиг байгуулан төмөр замын инженер болон төмөр замд ажилладаг бусад мэргэжлийн инженерүүдийг 2020 оноос  “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2,5 жилийн магистрын эчнээ хөтөлбөрт суралцуулж хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрт нийт 32 инженер хамрагдаж байна. 2022 оны элсэгчид Эрхүү хотыг зорин 11 дүгээр сарын 18-наас 28-ны өдрүүдэд эхний улирлын хөтөлбөртөө хамрагдаад ирлээ.

Мөн Төв нь БНСУ-ын “КОЙКА” ОУХАБ хамтран “CIAT” дадлагажих хөтөлбөрт төмөр замын салбарын 20 инженерийг хамруулсан.

 

НИЙТЭЛСЭН: 2022-11-30 өдөр 00:00:0 цаг