Эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд оролцлоо.

“Улаанбаатар  төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, нийгэмлэгийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Төмөр замын салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Ган зам” паласт зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ГТХЗНТ нь байгууллагын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхэд тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, санаачилгыг сурталчлах, харилцан туршлага солилцохоор оролцож байна. Мөн эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд Төвийн захирал А.Буяннэмэх “Улаанбаатар төмөр зам хнн-ийн хэсэглэлүүдийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэгдсэн шалгуур” сэдэвт итгэлээр оролцлоо.

 

"Улаанбаатар төмөр зам"  ХНН

НИЙТЭЛСЭН: 2022-11-09 өдөр 00:00:0 цаг