“RAILWAY MONGOLIA-2022” НЭЭЛТТЭЙ ҮЗЭСГЭЛЭН

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс Улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын байгууллагууд болон төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа үндэсний компаниудын үйл ажиллагааг сурталчлах “RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэнгийн арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь төр, хувийн хэвшил, төмөр замын байгууллагууд, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, үндэсний бүтээн байгуулагч компаниудын уялдаа холбоо, түншлэлийг сайжруулах, салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг сурталчлах, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чиглэгдсэн болно.
Огноо: 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12:00-16:00 цагт

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ОБЪЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЧИЛГЭЭ АВАХ, сунгуулах иргэн болон Аж ахуй нэгж, хуулийн этгээдүүд гэрчилгээжүүлэлтийн цахим системийн талаарх заавар, мэдээлэл авахыг хүсвэл “RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэнгийн арга хэмжээн дээр хүрэлцэн ирж мэдээлэл авна уу.

НИЙТЭЛСЭН: 2022-10-03 өдөр 00:00:0 цаг