“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийг 2019 онд баталсан. Уг хөтөлбөрийн хамрах хугацаа нь 2019-2029 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 4-5 томоохон зорилт, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний нэг арга хэмжээ нь “ГТХЗНТ” УТҮГ болон “Нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ- ын “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсанаар төвийн нэрэмжит “Инженер-Ирээдүй” төгөлийг 2019 онд Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн 6500 га газрыг тусгайлан авч бүтээн байгуулалтыг эхэлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэн нь нийт 68 мянган га газрыг хамарсан томоохон цэцэрлэгт хүрээлэн бөгөөд нийт 6 бичил цэцэрлэгийг тохижуулахаар аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажилладгийн нэг нь “ГТХЗНТ” УТҮГ-ын “Инженер-Ирээдүй” төгөл юм. 2019 оны 10 дугаар сараас хойш жил тутамд хавар, намартаа мод тарих үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар байна.