Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар "Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм"-ийг шинэчлэн баталлаа. Багц дүрэмд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгасан ба дараах журмуудыг багцлан боловсруулсан юм. Үүнд:
1. Төмөр замын техник ашиглалтын журам
2. Төмөр замын дохиолол холбооны журам
3. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам
4. Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам
5. Төмөр замаар ачаа тээвэрлэх журам
6. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам
7. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам
8. Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам
9. Суурь бүтэц ашиглуулах журам
10. Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал
11. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам
12. Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам
13. Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам
14. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл
15. Төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох шалгалт авах журам
16. Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар
17. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам
18. Төмөр замын гарам ашиглах журам