Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Эрх шилжүүлэх тухай" А/81 дүгээр тушаал батлагдсантай холбогдуулан "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ нь Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран "Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл" олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, нөхөн олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээд "Үйл ажиллагаа" цэсний "Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл" хэсгээс бүрдүүлэх баримт бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Танд ажлын амжилт хүсье!