“Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг хянах технологи” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөн хяналтын технологи” хэлэлцүүлгийг Төмөр замын дээд сургууль дээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Зам тээврийн хөгжлийн сайдын 129 тоот тушаалаар байгуулагдсан “ГТХЗНТ” УТҮГ-ын захирал А. Буяннэмэхээр ахлуулсан “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨК, “БТЕГ” ХХК, Төмөр замын дээд сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдэмтэн багш, инженер, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг, “Юнител” ХХК, “Төрийн Интерпрайс архитектур” төслийн багийн ахлагч, төмөр салбарын инженер техникийн ажилчид, албан хаагчид оролцлоо. 

“HTK БНХАУ-ны Харбин хотын төмөр замын судалгааны институт”- ийн гадаад харилцаа хариуцсан менежер Ji Fulong, “VIS” систем хөгжүүлэлтийн менежер Zhao Bin нар урилгаар ирж судалгааны хүрээлэнгийн товч танилцуулга, Хятад улсын төмөр замд суурилуулсан хөдлөх бүрэлдэхүүний хяналт, бүртгэлийн систем, “VIS” хөдлөх бүрэлдэхүүний хяналт, бүртгэлийн систем, түүний шийдлүүдийн талаар танилцуулан туршлага солилцлоо.

Цаашид “ГТХЗНТ” УТҮГ нь БНХАУ-ын төмөр замын хяналтын системийн талаар дэлгэрэнгүй судалж олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлж ажиллана.

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-01 өдөр 16:35:0 цаг