Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн Захирлын 22-р тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шинээр батлагдсан Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмыг олон нийтэд танилцуулан сурталчлах өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Төмөр замын нийт байгууллагууд, хилийн өртөөдийн төлөөлөл ирж оролцлоо. Энэ үеэр мэдээллийг хэрхэн солилцох, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх цахим орчинг сайжруулж шинэчлэн зохион бүтээх талаар санал солилцож, зөвлөмж гарган хамтран ажиллахаар боллоо.
Цаашид Төмөр замын салбарын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар боллоо.