Магиструуд дипломоо гардан авлаа.

“Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд “ГТХЗНТ” УТҮГ нь ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай хамтран “Мэдээллийн систем ба технологи” мэргэжлээр 2.5 жилийн магистрын эчнээ сургалтад төмөр замын салбарын инженерүүдийг хамруулсаар байна. 2022 онд 8 инженер, 2023 онд 7 инженер, 2024 онд 7 инженер эчнээ сургалтын хөтөлбөрөөр сургуулиа амжилттай төгссөн. 2024 онд төгссөн 7 инженер өнөөдөр магистрын дипломоо гардан авлаа. Магиструуддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.

8 хүн, костюм ба бичвэр нарын зураг байж магад

НИЙТЭЛСЭН: 2025-02-20 өдөр 15:45:2 цаг