ГТХЗНТ нь УБТЗ-тай хамртан 2024 оны 11 сарын 07-ны өдөр суурь бүтэц хооронд ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөнийг зохион байгууллаа. Суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөний зорилго нь төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээврлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөгөөнд Зам, тээврийн яам, "ГТХЗНТ" УТҮГ, "УБТЗ" ХНН, "МТЗ" ТӨХК, "Тавантолгойтөмөр зам" ХХК, "МТЛ" ХХК, "БТЕГ" ХХК-ийн дарга, инженер, мэргэжилтнүүд оролцлоо.