МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн Хаврын мод тарилтад нэгдэж “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-ын хамт олон Баянгол Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд хайлаас мод тарилаа. Манай байгууллага нь хавар, намар тогтмол мод тарьж оролцдог. Баянгол Цэцэрлэгт Хүрээлэнгийн ойн инженерүүд мод тарих арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.