Эрхүү хотын Зам харилцааны улсын их сургуулийн удирдлагууд айлчиллаа

ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын их сургуулийн 1-р орлогч дарга Трофимов Юрий Анатольевич, Нийгэм, хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга  Дорофеев Владимир Юрьевич, Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал В.Чанцалдулам нар 2021 оны 11 сарын 26-ны өдөр  манай Төвтэй танилцав. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, тус сургуульд магистрын эчнээ хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын хэлний бэлтгэлийн сертификатыг гардууллаа.

НИЙТЭЛСЭН: 2021-11-29 өдөр 10:01:4 цаг