Эмгэнэл

ЗТХЯ -ны харьяа "ГТХЗНТ" УТҮГ -ын зүгээс ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн гадаад оюутнууд хариуцсан тэнхимийн эрхлэгч Васса Михайловна Манжеева таалал төгссөнд эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 1986 оноос ОХУ-ын Эрхүү хотын зам харилцааны их сургуульд анх очсон Монголын оюутан залуусыг хүлээн авч өдгөө тус сургуулийг төгсөгч 500 гаруй төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүмүүн юм.

Түүний гэгээн дүр бидний зүрх сэтгэл үүрд орших болно.

Гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллаж байсан ойр дотны хүмүүст нь чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье

НИЙТЭЛСЭН: 2021-09-22 өдөр 18:46:5 цаг