Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох зорилгоор “Зам тээврийн салбарын тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн цахим систем” -ийг 2021 оны 02 -

Text Box: Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох зорилгоор “Зам тээврийн салбарын тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн цахим систем” -ийг 2021 оны 02 -р сарын 01 -ний өдрөөс ашиглалтад нэвтрүүлсэн.Улсын их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт” -ын 1.2.5-д Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох гэж заасан байна.

Төмөр замын салбарын тусгай зөвшөөрөл, тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааны гэрчилгээг шинээр авах болон сунгуулах хүсэлтэй хуулийн этгээд та https://license.mrtd.gov.mn/login цахим хуудасаар хүсэлт гаргах боломжтой.

Тусгай зөвшөөрлийн чиглэлээр:

 

 

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааны гэрчилгээ олгоход дараах нэр төрлөөр хүсэлт авч байна:

Объектын гэрчилгээжүүлэлт:

Суурь бүтэц ашиглах чиглэлээр:

  • Нийтийн хэрэглээний зам, талбай;
  • Дагнасан хэрэглээний зам, талбай;
  • Өртөө, зөрлөг /төмөр замын дохиолол, холбооны байгууламж/.

Хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр:

  • Бүх төрлийн зүтгүүр;
  • Бүх төрлийн ачааны вагон;
  • Бүх төрлийн зорчигчийн вагон;
  • Сэргээн босгох, гал унтраах галт тэрэг;
  • Зам засвар, арчлалт, оношлогоо, хэмжилт хийх бүх төрлийн машин механизм.

Үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт:

  • Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт гүйцэтгэх;
  • Төмөр замын зураг төсөл боловсруулах;
  • Дагнасан хэрэглээний зам, талбай барих;
  • Дагнасан хэрэглээний замд сэлгээний ажил гүйцэтгэх;
  • Төмөр замын дохиолол, холбооны байгууламжийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;
  • Зүтгүүрийн техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;
  • Вагоны техникийн үзлэг, үйлчилгээ гүйцэтгэх;
  • Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх;
  • Хатуу тооцоот багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-01 өдөр 12:23:0 цаг