Гэрчилгээжүүлэлтийн шийдвэрлэлт

ЗТХ-ийн сайдын 2021.02.03-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/13 дугаар тушаал, ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ, “ГТХЗНТ” УТҮГ хооронд 2021.02.10-ны өдөр байгуулсан төрийн зарим ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх тухай 47 дугаартай гэрээний үндсэн дээр төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал дүгнэлт гаргах Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ажиллах зааврыг төвийн захирлын 2021 оны А/18, А/23 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна. ГТХЗНТ-д 2021.05.31-ний өдрийн байдлаар нийт 71 хүсэлт ирснийг ажлын хэсгийн 10 удаагийн хурлаар 64 хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж 10 байгууллагад 153 гэрчилгээ шинээр олгож, 43 байгууллагын 94 гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг ЗТХ-ийн 2021 оны A/04, A/10, A/32, A/46, A/49, A/54, A/67, A/72 дугаар тушаалаар шийдвэрлүүлсэн. Ажлын хэсгээс дэмжиж ЗТХЯ-нд уламжлан шийдвэрлэгдэх шатанд 7 хүсэлт 9 гэрчилгээ байна.

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-17 өдөр 09:22:4 цаг