ГТХЗНТөвийн албан хаагчид мод тарилаа.
ГТХЗНТөвийн албан хаагчид 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 11:00 цагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэн хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд оролцож мод тарилаа.
Бүх нийтээр мод тарих өдрүүд өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд өнөөдрийн мод тарилтад Нийслэлийн БГД-ийн харьяа байгууллагууд, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Дагуул хот, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар зэрэг байгууллагуудтай хамт оролцлоо.
Манай албан хаагчдад Мэргэжил арга зүйн зөвлөгөөг Ойн газар ОНСХ-ын мэргэжилтэн өгч ажилласан.
Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нарт уриалж байна.
НИЙТЭЛСЭН: 2023-05-12 өдөр 07:20:2 цаг