Уулзалт зохион байгууллаа.

 ГТХЗНТ” УТҮГ нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуультай хөдөлгөөний аюулгүй байдлын системийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.  Санамж бичигт “КОЙКА” ОУХАБ-тай хэрэгжүүлж буй төсөлд хамтран ажиллах, Төмөр замын салбарт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодит цагийн мэдээллийн систем судлах, хөгжүүлэх, турших, нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, ШУТИС-ын судалгаа, шинжилгээний багийн “Ачааны галт тэрэгний хяналтын утасгүй сүлжээний системд зориулсан хосолсон энерги хуримтлуулагчийн хөгжүүлэлт” судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх гэх мэт хэд хэдэн чухал асуудлыг тусгасан.

 “Ачааны галт тэрэгний хяналтын утасгүй сүлжээний системд зориулсан хосолсон энерги хуримтлуулагчийн хөгжүүлэлт” судалгааны ажлын хүрээнд Вагоны тэргэнцэрт чичиргээ хэмжих төхөөрөмжийг суурилуулах  талаар 2022 оны 11 сарын 28 -ны өдөр “УБТЗ” ХНН-ын Удирдах газрын хурлын “А” танхимд уулзалт зохион байгуулсан. Уулзалтанд “ГТХЗНТ” УТҮГ-ын Хамтын ажиллагаа, судалгаа хариуцсан мэргэжилтэн Уранчимэг, цахим хөтөлбөр, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Баттөр, технологи, автоматжуулалт, судалгааны мэргэжилтэн Мерамбек, ШУТИС-ын Мэдээлэл холбооны технологийн сургуулийн холбооны салбарын ахлах багш П.Бумдүүрэн, холбооны салбарын дэд профессор С.Батдалай, “УБТЗ” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны ерөнхий инженер /НТПГ/ Ничипоренко Д.А, Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер /ВГ/ Б.Доржбат, Зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер /ТГ/ Б.Баттулга, Замын аж ахуйн албаны ерөнхий инженер /ПГ/ Н.Лхагвадорж, Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч /РБв/ Ц.Түмэндэлгэр, Тээврийн хяналтын албаны зүтгүүрийн ашиглалт хариуцсан хяналтын байцаагч /РБт/ Д.Эрдэнэсүх, Вагоны аж ахуйн албаны инноваци технологи хариуцсан ахлах инженер Т.Болдоо нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтын онцлого нь чичиргээ хэмжих төхөөрөмжийг талаар танилцуулж, цаашлаад вагоны тэргэнцэрт төхөөрөмжийг суурилуулж турших талаар санал солилцлоо.

Дэлхийн олон орон  хөдөлгөөний явцад үүсэх  чичиргээнээс эрчим хүч гаргаж авах талаар судалгаа, туршилтуудын ажлыг хийж байгаагаас хамгийн дэвшилттэй , ахицтай байгаа нь БНХАУ-д хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажил юм.

Тиймээс галт тэрэгний хөдөлгөөний явцад чичиргээнээс үүсэх түвшин болон давтамжийг эрчим хүчний үүсгүүр болгон ашиглаж, бага цахилгаан эрчим хүч хэрэглэгддэг мэдрэгч болон бусад элементүүдийг тэжээлээр хангах зорилготой.

НИЙТЭЛСЭН: 2022-11-29 өдөр 00:00:0 цаг