ГТХЗНТ” УТҮГ -ын мэргэжилтэн томилолтоор яваад ирлээ.

Гэрчилгээжүүлэлт, хөдлөх бүрэлдэхүүн ашиглалт, бүртгэл мэдээллийн  хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бат-Оргил 2022 оны 11 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр логистикийн төвд албан томилолтоор ажиллаад ирлээ.

 Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг түшиглэсэн уулын баяжуулах үйлдвэр, уурхайчдын хотын бүтээн байгуулалтын ажлын нэгэн томоохон хэсэг нь Салхитаас Эрдэнэт хүрэх төмөр зам, Эрдэнэт өртөө, Комбинат өртөөний төмөр замын бүтээн байгуулалт байлаа. Энэ ажлын үндсэн гүйцэтгэгчээр ЗХУ-ын төмөр замын барилгын цэргийн СУ-15, туслан гүйцэтгэгчээр барилгын цэргийн 166 ангийн бүрэлдэхүүн томилогдон 1975 оны 06 дугаар сард хөдөлгөөнийг нээж байжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Тээвэр логистикийн төв нь ОХУ-ын "Рязань замын машин үйлдвэр" ХХК-д үйлдвэрлэгдсэн газар ухах, зам өргөж чигжих, төмөр бетон дэр солих,  зам тууш өргөж чигжих, чиг татах,  чигжээс нягтруулан чигжих  зэрэг олон төрлийн зориулалттай зам арчилгааны универсал ПРМ-5У машин болон замын дээд бүтцийн материал зөөх зориулалт бүхий авто болон төмөр замаар явдаг ХБНГУ-ын Бенз үйлдвэрийн UNIMOG машинуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн сэлгээний 3 зүтгүүр, ТЭМ2УМ-442, ТЭМ18-094, ТЭМ18-245, нэг хагас вагон, 6 думпкар вагон, өөртөө цахилгаан хөдөлгүүр бүхий зам чигжигч, ацат царил, замын түлхүүр, зам төмрийн сэв шалгах машин,  замын тосон шахуургат чиг татагч,  уулзварын зай хөөгч, замын домкрат, зөөврийн цахилгаан станц, замын алх гэх мэт зам засварын бүх төрлийн багаж төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн засварын 4 домкрат, токарь, суурин цахилгаан өрөм, суурин кран, төрөл бүрийн сэрээт ачигч, цахилгаан точиль зэрэг  олон төрлийн суурь машин ашиглан ажил үүргээ хугацаанд нь чанартай биелүүлэн ажиллаж байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн тээвэр логистикийн төвийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүн, хүний нөөц нь Гэрчилгээжүүлэлтийн шаардлагад бүрэн нийцэж байгаа тул  хөдлөх бүрэлдэхүүн засварлах, зам арчлах гэрчилгээ олгох шийдвэр гаргахаар ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2022-11-10 өдөр 00:00:0 цаг