Санамж бичиг байгууллаа.
ГТХЗНТ нь төмөр замын салбарт мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг бий болгож, тогтвортой хамтын ажиллагаа бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэхүү ажлын хүрээнд 2022 оны 10дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар:
- ГТХЗНТөв нь “КОЙКА” ОУХАБ-тай хэрэгжүүлж буй төсөлд хамтран ажиллах;
- Төмөр замын салбарт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодит цагийн мэдээллийн систем судлах, хөгжүүлэх, турших, нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- ШУТИС-ын судалгаа, шинжилгээний багийн “Ачааны галт тэрэгний хяналтын утасгүй сүлжээний системд зориулсан хосолсон энерги хуримтлуулагчийн хөгжүүлэлт” судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.
НИЙТЭЛСЭН: 2022-10-21 өдөр 00:00:0 цаг