2022 оны төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалтад оролцож шинэ технологи, шинэ бүтээл, шинэ санаа гаргаж шалгарсан шилдэг инженерүүдийг тодоруулан урамшууллаа
“ГТХЗНТ” УТҮГ нь “Инженер- ирээдүй” хөтөлбөрийн санаачлан олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн билээ. Салбарын инженер, техникийн ажилтнуудыг дэмжих, урамшуулах, шилдэг инженер шалгаруулах ажлын хүрээнд 2019 онд 5 шилдэг инженерийг шалгаруулан, урамшуулж бүтээлийг нь олон нийтэд сурталчлан ажиллаж байсан.
2022 оны төмөр замын тээврийн салбарын бүтээн байгуулалтад оролцож шинэ технологи, шинэ бүтээл, шинэ санаа гаргаж шалгарсан шилдэг инженерүүдийг шалгаруулан урамшуулсан.
“Шинэ технологи хэрэгжүүлэгч инженер” -“УБТЗ” ХНН-ийн Замын аж ахуйн албаны механик инженер Дагва овогтой Баатар.
“Дохиолол холбооны төслийн инженер” -“Таван Толгой Төмөр Зам” ХХК-ийн Дохиолол холбооны төслийн инженер Мөнхнасан овогтой Чүлтэмсүрэн.
“Шилдэг төсөл хэрэгжүүлэгч инженер” -“Зүүнбаян Төмөр Зам” ХХК-ийн Төслийн мэргэжилтэн, төслийн ахлах мэргэжилтэн Санжжав овогтой Бямбажав.
“Гүүр, хоолойн төслийн инженер” -“МТЗ” ТӨХК-ийн Хиймэл байгууламжийн инженер Эрдэнэбаатар овогтой Мөнхзолбоо.
“Төмөр замын төслийн зургийн инженер”- “МТЗ” ТӨХК-ийн Зураг төслийн инженер, Бямбажав овогтой Золбаяр.
Шилдэг инженерүүддээ баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье.
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
НИЙТЭЛСЭН: 2022-10-07 өдөр 00:00:0 цаг