“RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
“ГТХЗНТ” УТҮГ нь 2022 оны 10 дугаар сарын 6-ний өдөр “RAILWAY MONGOLIA-2022” үзэсгэлэнгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Төвийн санал, санаачилгыг дэмжин хүрэлцэн ирж оролцсон нийт 24 байгууллагуудад талархал илэрхийлье.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь төр, хувийн хэвшил, төмөр замын байгууллагууд болон төмөр замын тээвэрт оролцогч байгууллага, үндэсний бүтээн байгуулагч компаниудын уялдаа холбоо, түншлэлийг сайжруулах, салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг сурталчлах, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн.
НИЙТЭЛСЭН: 2022-10-06 өдөр 00:00:0 цаг