CIAT Хөтөлбөр

"ГТХЗНТ" УТҮГ болон "КОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн төлөвлөгөөний дагуу хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг хянах системыг суурилуулах өртөөдийг сонгон нарийвчилсан судалгааг  хийж байна.

Мөн төлөвлөгөөний тусгагдсан томоохон ажлын нэг болох дадлагажих хөтөлбөр нь аюулгүй, үр ашигтай төмөр замын тээвэрлэлтийг хангах орчин үеийн тогтолцоог  бий болгож, ажиллуулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, төмөр замыг бодит цагийн нэгдсэн удирдлагаар хангах замаар тээх нэвтэрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрт 2022-2024 он хүртэл гурван үе шаттайгаар төмөр замын байгууллагуудын дээд болон дунд шатны албан тушаалтнуудыг хамруулна.

Дадлагажих хөтөлбөрийн сургалтыг КОЙКА болон хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, мэргэжилтнүүдийг урьж техникийн сургалт, мэдлэг солилцдог хамтын ажиллагаа явуулдаг “CIAT” зохион байгуулах юм.

Энэ жилийн дадлагажих хөтөлбөр нь 09 дүгээр сарын 21-нээс 30-н хүртэл онлайнаар явагдах бөгөөд нийт 20 дунд шатны албан тушаалтан хамруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2022-09-08 өдөр 09:25:4 цаг