Төслийн багийхан хөдөө орон нутагт томилолтоор ажиллаад ирлээ

"ГТХЗНТ" УТҮГ болон БНСУ-ын "КОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд  энэ оны эхээр төсөл хүлээн авагч талтай хамтран ажиллах төслийн менежментийн зөвлөх сонгон шалгаруулсан бөгөөд тус зөвлөх үйлчилгээний консорциумд KORAIL (Korea Railroad), KOTI (Korea transport institue), KR (Korea National Railway), KRRI (Korea Railroad Research Institute), Yooshin Engineering Corporation зэрэг компаниуд шалгарсан.

Эдгээр компаниудын төлөөлөл болох БНСУ-ын төмөр замын судалгааны институт (Korea Railroad Research Institute)-ын ахлах судлаач Ким Сам Анм, Руй Сан Хуан, Ким Хюн Чул, Шин Сен Вон нар туршилтын систем нэвтэрүүлэхэд шаардлагатай судалгааны ажлыг эхлүүлээд байна.

 2022 оны 6 дугаар сарын 23-наас 30-ны хооронд Төвийн захирал, мэргэжилтнүүдийн хамт Улаанбаатар, Сайншанд, Зүүнбаян, Хулангийн шанд, Дархан, Ерөө, Хандгайт өртөө, зөрлөгт ажиллан, өртөөдийн хүчин чадал, дохиолол, төвлөрүүлэл, хориглол, холбоо, сүлжээ, цахилгаан эрчим хүчний байгууламжийн ашиглалтын байдал,  хүчин чадалтай газар дээр нь танилцаж, талбарын судалгаа хийлээ.  

Урьдчилсан байдлаар Судалгааны ажлын үр дүнд УБ2 өртөө болон Сайншанд өртөөдөд хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг хянах систем суурилуулахаар сонгож, нарийвчилсан судалгааг тус өртөөдөд хэрэгжүүлэн ажиллахаар тогтоод байна.

 

НИЙТЭЛСЭН: 2022-07-05 өдөр 14:28:3 цаг