Төсөлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

"Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ болон БНСУ-ын "КОЙКА" олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Тус төсөл 2021-2026 онд хэрэгжих бөгөөд төвийн барилга барих, төмөр замын аюулгүй байдлын хяналт, удирдлагын нэгдсэн системийг бий болгох, үйл ажиллагааны чадавхыг сайжруулах замаар Монгол Улсын төмөр замын сүлжээний аюулгүй байдлыг хангах, төмөр замын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм. ГТХЗНТ нь КОЙКА, Солонгосын төмөр замын корпораци /KORAIL/-ийн төслийн багтай хамтран "УБТЗ" ХНН, "МТЗ" ТӨХК-ийн удирдлагатай төслийн мастер төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уулзалт зохион байгуулан ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2022-04-12 өдөр 00:00:0 цаг