Хагас жилийн тайлангийн хурал зохион байгуулагдав

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн цахим хурлыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын үйл ажиллагаанд эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг танилцуулав. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Д.Жавхлан, "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын захирал А.Буяннэмэх, тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга И.Банзрагч, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Л.Шинэчимэг болон бусад албан хаагчид оролцлоо. Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 50.0 хувь, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт 100 хувь, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын биелэлт 94.8 хувь, сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилт 50.0 хувь, шилэн дансны хөтлөлт 100 хувь, үйл ажиллагааны ил тод байдал 95.0 хувь, "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөө 81.7 хувийн хэрэгжилттэй, төвийн үйл ажиллагааны тайлант оны эхний хагас жилийн байдлаар 88.4 хувийн биелэлттэй дүгнэгдлээ.

НИЙТЭЛСЭН: 2021-07-08 өдөр 12:38:3 цаг