Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд тусгах санал боловсруулав

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шуурхай хуралдаанаас "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг шинэчлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгавар өгөгдсөнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-д Хөдөлгөөн зохицуулалтын төвөөс тусгах саналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргэж танилцуулав.

НИЙТЭЛСЭН: 2021-08-12 өдөр 16:30:1 цаг